Багачуудад зориулсан үзвэрүүд

img

Баярын өдөр нь тохиож байгаа багачууддаа зориулсан үзвэрүүд хаана болох талаар зарим нэгэн мэдээллийг хүргэе. Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид хүүхэд багачууддаа зориулан “Лусын дагина” жүжгийг тоглох гэж байна. Ердөө ганцхан өдөр буюу маргааш 14.00, 16.00 цагт тоглох аж. Харин “Шинэ үе” продакшны уран бүтээлчид “Сарыг нуусан саваагүй бэлтрэг” жүжгийг  МҮЭСТО-нд зургадугаар сарын 3-ныг дуустал өдөр бүр 11.00, 13.00, 15.00 цагт тоглох болсон байна. Улсын хүүхэлдэйн театрын хамт олон бага тайзнаа “Могжоохон даагатай жогжоохон хүү” жүжгээ, их тайзнаа “Дондог ахын найзууд” уран бүтээлээрээ багачуудад бэлэг барина. "АСА" циркэд өнөөдөр болон маргааш "Цондоолой Динзагийн хамт аав, ээжийгээ аварсан нь" хүүхдийн жүжиг тоглогдоно. Үндэсний дуу, бүжгийн эрдмийн чуулгын уран бүтээлчид Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөрт зориулж, Төрийн соёрхолт, Урлагийн гавьяат зүтгэлтэн Г.Бирваагийн хөгжим, Х.Батаагийн цомнол “Ишиг хөөрхөн нэр” хүүхдийн дуулалт бүжгэн жүжгийг зургадугаар сарын 1-нд 11.00, 12.30 цагт энэхүү жүжиг тайзнаа эгшиглэх юм. “Мөрөөдлийн театр”-ынхан  “Тусгаар тогтнолын ордон”-д маргааш 12.00, 14.00, 16.00 цагт, 2-нд 16.00 цагт тус тус Оросын хүүхдийн зохиолч В.Губиреавын "Их ид шидтэн" үлгэрийн орноор аялуулах юм.   Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Монголын хамгийн олон Америк нөүтбүүк-тэй дэлгүүр – 100 хувь ориг, яг одоо бэлэн буй хамгийн өргөн сонголт хамгийн хямд үнийн батлгаа. Манайхаас хямд бол манайх үнээ б.уулгана. Компютер ланд, 321 тоот, хойд шатны хажууд, 3 давхарт. Та манайд ирж үзээд, манай сонголт ба үнийг хараад шууд л ойлгоно. Notebookusa.mn ............
2012-05-31