
“NBA”- гийн Дорнод бүсийн аваргын төлөөх цувралын 2 дахь тоглолт "Майами" – гийн талбайд боллоо. Тоглолт эхний мөчөөс дуусах хүртлээ маш өрсөлдөөнтэй явагдсаны эцэст талбайн эздийн ялалтаар өндөрлөлөө. "Бостон" – ы Р.Рондо өөрийн шилдэг тоглолтоо үзүүлж 44 оноог авсан ч энэ нь ялалт байгуулахад хангалттай байсангүй. Дараагийн тоглолт 6-р сарын 2-нд "Бостон" – ы талбайд болно
"Майами" - "Бостон" - 115:111 Нэмэлт цаг (18:24, 28:29, 35:22, 18:24, 16:12)
"Майами" : Л. Жэймс (34 + 10 самбар + 7 о.д), Д.Уэйд (23), М.Чалмерс (22), У.Хаслэм (13 + 11 самбар), Ш.Баттье (9).
"Бостон": Р.Рондо (44 + 8 самбар + 10 о.д), П.Пирс (21), К.Гарнэтт (18 + 8 самбар), Р. Аллен (13), Б.Басс (8 + 10 самбар).
Цувралын харьцаа: 2-0 (93:79).
Э.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ