Шинэ сургууль барихад нэг тэрбум 200 саяыг зарцуулна
Ховд аймгийн Булган сумын 12 жилийн дунд сургуулийн хичээлийн хоёрдугаар байранд өнгөрсөн хоёрдугаар сарын 11-ний өдөр гарсан галын улмаас тус барилга бүхэлдээ шатсан хэрэг гарсан.
Гал түймэрт шатсан тус байрыг шинээр барих нэг тэрбум 200 сая, Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ сумын сургуулийн дотуур байрыг шинээр барихад шаардагдах 750 сая төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар болжээ.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ