
МХБХ, MCS Coca cola компанитай хамтран “Хүслийн лиг” нэрийн доор U-15, U-17 насны ангилалд хөлбөмбөгийн тэмцээнийг зохион байгуулж байна. Энэ жилийн Хүслийн лигт өрсөлдсөн багууд ширүүхэн тоглолтуудыг гаргаж байлаа.

“Хүслийн лиг”-т энэ жил Налайх дүүргийн багийнхан шинээр өрсөлдсөн юм.

U-15 насанд 8 баг, U-17 насанд 7 багийн 300 гаруй шилэгдсэн өсвөрийн хөлбөмбөгчид 7 хоногийн турш хурд хүч, авхаалж самбаагаа тойргоор тоглосон билээ. Ингээд Ю-17 насны ангилалд “Сэлэнгэпресс” түрүүлж аваргын алтан медаль цом хүртлээ. Удаах байрт “Хасын хүлгүүд”, “Хаан хүнс титэм” шалгарлаа. “Сэлэнгэпресс” багийн дасгалжуулагчаар Б.Чин-Оргил ажилладаг юм. 17 насны ангилалд шилдэг хаалгачаар “Сэлэнгэпресс”-ийн Б.Мөнхболд, хамгаалагчаар “Хаан хүнс титэм” багийн Э.Мөнх-Эрдэнэ, хагас хамгаалагчаар “Хасын Хүлгүүд”-ийн Г.Баттулга нар шалгарлаа. Харин шилдэг мэргэн буучаар “Хаан хүнс титэм” багийн довтлогч Б.Баярсүрэн тодорлоо. Тэрээр тэмцээнд тоглолтын турш нийт 21 гоол оруулжээ. 15 насны ангилалд “Ирээдүй” клуб алтан медаль аваргын цом хүртсэн бол “Дархан хаан хүнс”, “Хаан хүнс титэм” багууд мөнгө, хүрэл медалийн эзэд боллоо. Энэ насанд шилдэг хаалгачаар “Ирээдүй” клубын Н.Сумъяа, хагас хамгаалагчаар “Хаан хүнс титэм” багийн Б.Бат-Эрдэнэ, хамгааллагчаар “Дархан хаан хүнс” багийн Ж.Цогт-Очир нар тодорч шилдгийн цомыг хүртлээ. Шилдэг довтлогчоор “Ирээдүй” клубын мэргэн бууч А.Тэмүүжин 18 гоол оруулснаар шалгарсан юм. Мөн өчигдөр “Хүслийн лиг”-ийн хаалтын ажиллагааны үеэр Дархан-уул аймгийн ХБХ-ны ерөнхийлөгч Г.Гантулгыг МХБХ-ны “Гавьяаны одон”-гоор шагнасан юм. U-17 насны ангилалд өрсөлдсөн баг тамирчдын хувьд тэд хөлбөмбөгийн өсвөр насны ангиллын сүүлчийн тэмцээнд оролцсоноороо онцлогтой байлаа.
А.Алт
СЭТГЭГДЭЛ БИЧИХ