
Улаанбаатар-Эрхүү чиглэлийн галт тэргээр зорчиж явсан ОХУ-ын иргэн Гармаева Татьяана гэгч хууль бусаар улсын хилээр бурхан, хонх, сангийн бойпор, эрхи гээд нийт 62 төрлийн шашны эд зүйлс нэвтрүүлэх гэж байгаад саатуулагдсан байна.
Тэрбээр эдгээр зүйлсийг галт тэргийн эд ангид нуун, гаалийн байгууллагад мэдүүлэлгүй гаргахыг завджээ. Энэ сарын 25-ны өдөр болсон уг хэргийг Сэлэнгэ аймаг дахь Гаалийн газрын гаалийн улсын байцаагчид илрүүлсэн бөгөөд дээрх хураагдсан барааг түүх соёлын дурсгалт зүйлд хамаарах эсэхийг тодруулахаар Цагдаагийн байгууллагад шилжүүлээд байгаа аж.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ