Чөлөөтийн тамирчид ирэх даваа гарагт Болгарыг зорино

img

Японы Токиод болсон чөлөөт бөхийн эмэгтэй багуудын дэлхийн цом, мөн Энэтхэгт болсон Хари Рамын нэрэмжит анхдугаар “Гран-при” тэмцээн болж өндөрлөсөн. Чөлөөт бөхийн үндэсний шигшээ багийн тамирчид хоёр хэсэгт хуваагдан дээрх хоёр тэмцээнд оролцсон билээ. Харин тэд бүрэн бүрэлдэхүүнээрээ 6-р сарын 4-ний өдөр Болгарыг зорих гэж байна. Чөлөөтийнхөн тэнд 21 хоног хамтарсан бэлтгэл хийгээд 6-р сарын 25-нд нийслэлд ирнэ. Залгуулаад 7-р сарын 30-ны өдрийг хүртэл Найрамдал төвд бэлтгэлээ базаах ажээ. А.Алт

СЭТГЭГДЭЛ БИЧИХ