Япон улсын Ерөнхий сайдыг айлчилна гэдэгт итгэж байгаагаа илэрхийлэв

img

“Хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны түүхт 40 жилийн ой тохиож байгаа энэ онд Япон Улсын Ерөнхий сайд Ё.Нода Монгол Улсад айлчлана гэдэгт Засгийн газар итгэж байна. Үүнийг ажил хэрэг болгоход хоёр улсын Гадаад яамны хамтын ажиллагаа чухал үүрэгтэй” гэж Шадар сайд М.Энхболд хэллээ. Тухайлбал, Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа 2006 оны гуравдугаар сард Япон Улсын Ерөнхий сайд Ж.Койзумиг эх орондоо айлчлахыг урихад богинохон хугацааны дараа буюу долдугаар сард хүрэлцэн ирж байсан нь Гадаад яам хоорондын хамтын ажиллагаатай салшгүй холбоотой байсан гэдгийг тэрбээр жишээ болгов. Шадар сайд М.Энхболд өнөөдөр Япон Улсын Гадаад хэргийн яамны Хилийн чанад дахь Дипломат төлөөлөгчийн газруудын санхүү, хангамжийг хариуцах хэлтсийн дэд захирал Ж.Наназава тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзахдаа энэ тухай хэллээ. Манай Гадаад харилцааны яам Япон Улсын Гадаад хэргийн яамны ахлах, дунд шатны удирдах албан тушаалтнуудыг айлчлуулах хөтөлбөр санаачлан 1998 оноос хойш хэрэгжүүлж байгаа юм. Эх орноо танилцуулах,  тус улсын Гадаад хэргийн яаманд Монголын “Лобби”г өргөжүүлэн бэхжүүлэх зорилготой энэ хөтөлбөрийн хүрээнд  энэ удаа Ж.Наназава тэргүүтэй төлөөлөгчид 3 хоногийн хугацаатай айлчилж байна. У.Жигүүр

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Ò¿ìíèé íýã:
М.Энхболд гэж Монголын Авилгачдын Намын бас нэг томоохон луйварчинг Төв аймгийнхан битгий сонгоорой доо. Наадах нөхөр чинь УБ-ын захирагч байхдаа бас овоо их юм цохисон нөхөр шүү дээ.
2012-06-02