Олимпод оролцох тамирчдын сорилго боллоо

img

Монголын бүх ард түмний спортын XIII их наадмын хаалтын ёслолын ажиллагаа Буянт-Ухаа спорт цогцолборт  болж,  Засгийн газрын  тэргүүн оролцлоо. Энэхүү их наадам нь  шинэ залуу тамирчдыг төрүүлэн гаргахын зэрэгцээ иргэдийг биеийн тамир спортоор хичээллэхэд уриалан дуудсан томоохон арга хэмжээ юм гэдгийг Ерөнхий сайд С.Батболд онцлоод, “Лондон-2012 “ зуны 30 дугаар олимпийн наадамд оролцох Монгол Улсын үндэсний шигшээ баг тамирчдын хувьд томоохон сорилго боллоо гэдгийг тэмдэглэсэн юм. Түүнчлэн “ Монгол Улсын Засгийн газар үйл  ажиллагааны хөтөлбөрийн дагуу биеийн тамир, спортын материаллаг баазыг сайжрулахад онцгой анхаарч биеийн тамирын заалгүй ерөнхий боловсролын сургуулиудыг стандартын заалтай болгож, төв орон нутагт спортын ордон, цогцолборыг шинээр барьж, тоног төхөөрөмж хэрэглэл материалаар хангаж байгаа нь иргэдийн биеийн тамир, спортоор хичээллэх таатай орчин нөхцөлийг бүрдүүлж байна” гээд биеийн тамир, спортоор тогтмол хичээллэж, идэвхтэй хөдөлгөөнийг эрхэмлэн дээдэлдэг ард түмэнтэй улс болохыг  гүйцэтгэх засаглалын тэргүүн уриаллаа. Энэхүү   их наадамд спортын 27 төрлөөр нийт 5000 гаруй тамирчин оролцож, өрсөлдсөн байна. У.Жигүүр

СЭТГЭГДЭЛ БИЧИХ