McDonalds телевизийн сувагтай болно

img

Түргэн хоолны сүлжээ ресторан McDonalds АНУ-д өөрийн гэсэн телевизийн сувгаа нээхээр болжээ. Рестораны байрлалаас шалтгаалан телевизийн хөтөлбөр нь өөр өөр байх гэнэ. Телевизийн сувгаар тухайн орон нутагтай холбоотой мэдээ мэдээлэл, тамирчдын амжилтад хүрсний нууц зэрэг нэвтрүүлгүүдийг эхний ээлжинд гаргах юм байна. Мөн хөгжмийн мэдээлэл, кино, загварын ертөнцийн шинэ соргог бүхнийг багтаахыг зорьжээ. Тус телевиз хоногийн 8 цагаа рекламд зориулахаар шийдсэн байна. Ресторанд орж ирсэн хүмүүс түргэн хоолоо хүлээж байх зуур тус сувгийг үзэх учиртай аж. Гэхдээ зурагт үзэлгүй, аниргүй газар байхыг хүссэн үйлчлэгчид зориулан тусгай зурагтгүй бүсийг ч бий болгожээ. Тус телевиз ойролцоогоор хоногтоо 18-20 сая үзэгчтэй байна гэсэн урьдчилсан тооцоо хийсэн байна.

Р.Гэгээ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ