Монакод Монголын тухай үзэсгэлэн гарав

img

Монакогийн Вант улсын Эртний хүн судлал, антропологийн музейд “Төв азийн анхны нүүдэлчид” нэртэй археологийн үзэсгэлэн энэ сарын 21-нд нээлтээ хийжээ. Ирэх есдүгээр сарын 21-нийг хүртэл олны хүртээл болох уг үзэсгэлэн манай орныг эртний ази тив дахь анхны нүүдэлчний соёл иргэншлийн гол зангилаа нутаг орон байсныг харуулж байгаа юм. Монакогийн Эртний хүн судлалийн музей нь Монгол Улсын ШУА-ийн Археологийн хүрээлэнтэй 2006 оноос судалгааны хамтарсан төсөл хэрэгжүүлж байгаа аж.   Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ