Энхийн төлөө гүйгчид ОХУ-ыг зорьлоо
Жил бүр Африк, Европ, Америк, Ази, Австрали зэрэг бүх тивүүдэд зохиогддог “Даян дэлхийн эв найрамдлын гүйлт”-ийн олон улсын багийнхан өнөөдөр Сүхбаатарын талбайгаас ОХУ-ыг зорилоо. “Даян дэлхийн эв найрамдлын гүйлт” нь улс орнуудын найрамдал нөхөрлөлийг бэхжүүлэх зорилготой бүх дэлхийг хамардаг буухиа гүйлт ажээ. Гүйлтэд оролцогчид эв найрамдлын бэлэг тэмдэг болсон галт бамбарыг барьж гүйн гараас гарт дамжуулан дэлхийн 80 гаруй орноор аялуулдаг байна. Энэхүү гүйлт нь ямар нэг мөнгө олох юмуу улс төрийн зорилго агуулдаггүй, гагцхүү энгийн ард түмнүүдийн дунд эв эе нөхөрлөлийг тогтоох зорилготой ажээ. Энэ оны гүйлт өнгөрөгч гуравдугаар сарын 5-наас Шинэ Зеландын Оакланд хотоос гараагаа авсан бөгөөд Австрали, Сингапур, Индонез,Малайз, Япон, Солонгос, Хятад, Орос, Монгол гэсэн орнуудаар дамжин Казахстан улсад барианд орох аж. Эв найрамдлын гүйлтийн олон улсын баг өнгөрөгч сарын 25-наас энэ сарын 16-ны хооронд Монгол орны зүүн урд хязгаар – Замын Үүдээс, баруун хойд хязгаар Увс аймгийн Боршоо боомт хүртэл томоохон хот, аймгууд, түүхэн газруудаар дамжин буухиалан гүйх юм. Монголын нутагт нийт 2830 км-ыг гүйж туулах бөгөөд энэ сарын 17-ны өдөр Хандгайтын боомтоор ОХУ-д нэвтэрэх юм байна. ОХУ-аас Казакстаны Астана хотод ирэх сарын 25-нд хүрэлцэн очихоор ийнхүү замдаа гарлаа.
П.Наран
Жил бүр Африк, Европ, Америк, Ази, Австрали зэрэг бүх тивүүдэд зохиогддог “Даян дэлхийн эв найрамдлын гүйлт”-ийн олон улсын багийнхан өнөөдөр Сүхбаатарын талбайгаас ОХУ-ыг зорилоо.
“Даян дэлхийн эв найрамдлын гүйлт” нь улс орнуудын найрамдал нөхөрлөлийг бэхжүүлэх зорилготой бүх дэлхийг хамардаг буухиа гүйлт ажээ. Гүйлтэд оролцогчид эв найрамдлын бэлэг тэмдэг болсон галт бамбарыг барьж гүйн гараас гарт дамжуулан дэлхийн 80 гаруй орноор аялуулдаг байна. Энэхүү гүйлт нь ямар нэг мөнгө олох юмуу улс төрийн зорилго агуулдаггүй, гагцхүү энгийн ард түмнүүдийн дунд эв эе нөхөрлөлийг тогтоох зорилготой ажээ.
Энэ оны гүйлт өнгөрөгч гуравдугаар сарын 5-наас Шинэ Зеландын Оакланд хотоос гараагаа авсан бөгөөд Австрали, Сингапур, Индонез,Малайз, Япон, Солонгос, Хятад, Орос, Монгол гэсэн орнуудаар дамжин Казахстан улсад барианд орох аж. Эв найрамдлын гүйлтийн олон улсын баг өнгөрөгч сарын 25-наас энэ сарын 16-ны хооронд Монгол орны зүүн урд хязгаар – Замын Үүдээс, баруун хойд хязгаар Увс аймгийн Боршоо боомт хүртэл томоохон хот, аймгууд, түүхэн газруудаар дамжин буухиалан гүйх юм. Монголын нутагт нийт 2830 км-ыг гүйж туулах бөгөөд энэ сарын 17-ны өдөр Хандгайтын боомтоор ОХУ-д нэвтэрэх юм байна. ОХУ-аас Казакстаны Астана хотод ирэх сарын 25-нд хүрэлцэн очихоор ийнхүү замдаа гарлаа.







СЭТГЭГДЭЛ БИЧИХ