
Төв цэнгэлдэх хүрээлэнгийн Шагайн харвааны асарт “Шагайн харвааны улсын аварга шалгаруулах тэмцээн” гурав дахь өдрөө үргэлжилж байна. Өнөө жилийн шагайн харвааны улсын аварга шалгаруулах тэмцээнд хот хөдөөгийн 62 баг, нийт 510 харваач цэц мэргэнээ сорин өрсөлдөж байна. Эдний дунд МУ-ын Үлэмж дархан мэргэн 42, Дархан мэргэн 11, Гарамгай мэргэн 15, Улсын мэргэн 35, Дэд мэргэн 21 харваач байна. Хамгийн ахмад харваач 75 настай бол, хамгийн залуу нь 12 настай гэнэ. Уухайн түрлэгээр эхэлсэн шагайн харвааны аварга баг, мэргэчүүд өнөөдөр тодорно.
Дашрамд дуулгахад, монголчуудын аж амьдралтай салшгүй холбоотой хөгжиж ирсэн уламжлалт шагайн харваа нь ур ухаан, эв шаардсан спортын төрөл билээ. Эхэндээ хаад, ноёд өргөө зуураа зугаацдаг наадгай байснаа хожим ард түмнийх болж, эрчүүдийн цэц мэргээ сорьдог наадам болж өргөжсөн гэдэг.
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ