Азийн залуучуудын АШТ-ээс Э.Даваачимэг мөнгө, О.Оюунтуяа хүрэл медаль хүртэв

img

Казахстан улсын Алматы хотын Абайн өргөн чөлөөн дэх “Достык” спортын цогцолборт ээлжит Ази тивийн залуучуудын чөлөөт бөхийн тэмцээн үргэлжилж байна. Эрэгтэй чөлөөт бөхийн ХҮ, эмэгтэй чөлөөт бөхийн Х дахь удаагийн энэ тэмцээнд Арабын Нэгдсэн Эмират Улс, БНСУ, БНХАУ, Вьетнам, Иордан, Ирак, Иран, Казакстан, Киргиз, Монгол, Тажик, Тайвань, Тайланд, Туркмен, Узбек, Энэтхэг, Япон зэрэг 17 орны залуу бөхчүүд ирсэн байна. Тус тэмцээнийг ФИЛА-гийн Товчооны гишүүн, Азийн хорооны ерөнхийлөгч Ким Чанг Кью, ФИЛА-гийн Товчооны гишүүн, Казахстаны бөхийн холбооны хүндэт ерөнхийлөгч, Даулет Турлыханов нар үзэн сонирхож байна. Тэмцээний үеэр шүүгч нарт зориулсан 7 хоногийн семинар зохиож тэдэнд олон улсын зэрэг авах, зэргээ ахиулах боломжийг олгож байгаа юм байна. Казахстаны бөхийн холбооноос Азийн залуучуудын аварга болсон бөхчүүддээ олон улсын хэмжээний мастер цол олгохоо амласан байна. Өчигдөр эмэгтэй 44, 51, 59, 67 жингийн барилдаан болж 51 кг-ийн жинд барилдсан Э.Даваачимэг мөнгө, 67 кг-ийн жинд барилдсан О.Оюунтуяа хүрэл медаль хүртсэн байна. Өнгөрсөн жил Индонези улсын Жакарт хотод болсон Ази тивийн залуучуудын аварга шалгаруулах чөлөөт бөхийн тэмцээнд Э.Даваачимэг, О.Оюунтуяа нар мөнгөн медаль авч байжээ. Эмэгтэй 44 кг 1. Инду Чадхару /Энэтхэг/ 2. Вен Линг Ло /Тайвань/ 3. Ючи Минори /Япон/ 51 кг 1. Ю.Мияхара /Япон/ 2. Эрхэмбаярын Даваачимэг /”Хилчин” спорт хороо/ 3. Аймангуль Толеухан /Казахстан/ 3. Шин Хуе Лее /БНСУ/ Энэ жинд 8 бөх барилдсанаас Эрхэмбаярын Даваачимэг нэгдүгээр тойрогт вьетнамын бөх Нгуен Ти хангийг цэвэр ялж хэсгээсээ гарах барилдаанд Өмнөд Солонгосын бөх Шин Хуе Леег 3:1, 1:0 онооны харьцаагаар хожиж алтан медалийн төлөө барилдаанд японы бөх Мияхара Юутай таарч 0:1, 0:6 оноогоор ялагджээ. 59 кг 1. Ю.Сакано /Япон/ 2. Поожа Дандах /Энэтхэг/ 3. Аяулым Касымова /Казахстан/ 3. Мейгин Пан /БНХАУ/ 9. Эрдэнэбаатарын Сумьяасүрэн /Төв аймаг/ Энэ жинд 11 бөх барилдсанаас Эрдэнэбаатарын Сумьяасүрэн нэгдүгээр тойрогт Өмнөд Солонгосын бөх Хее Жунг Сеотой таарч 0:3, 1:2 онооны харьцаагаар дийлджээ. 67 кг 1. Ли Жингнинг /БНХАУ/ 2. Чихаро Хашимото /Япон/ 3. Отгонбатын Оюунтуяа /”Аварга” БТДС/ 3. Сеема /Энэтхэг/ Энэ жинд 11 бөх барилдсанаас О.Оюунтуяа нэгдүгээр тойрогт Өмнөд Солонгосын бөх Хуен Жин Шинтэй таарч түүнийг 4:1 онооны харьцаагаар ялж хэсгээсээ гарах барилдаанд хятадын бөх Ли Жингнингт 1:5, 0:4 онооны харьцаагаар дийлдэж хүрэл медалийн төлөө барилдаанд казахстаны бөх Гулмарал Еркебаеваг 4:4, 6:2 онооны харьцаагаар ялжээ. Өнөөдөр эмэгтэй 48, 55, 63, 72 кг, эрэгтэй 50, 120 кг-ийн жингийн барилдаан болж байна.. А.Алт

СЭТГЭГДЭЛ БИЧИХ