Д.Нямхүү: 350 төгрөгийг иргэдээс гаргуулахаар боллоо
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Хүний хөгжлийн сангаас иргэн бүрт олгож буй 21 мянган төгрөгөөс арилжааны банкууд шимтгэл авч байгаа асуудлыг хэлэлцсэн юм. Энэ талаар НХХ-ийн дэд сайд Д.Нямхүүтэй энэ асуудлаар ярилцлаа.
- Хүний хөгжил сангаас олгож байгаа 21 мянган төгрөгийг улсын төсвөөс гаргахаар шийдвэрлэв үү, иргэдээс гаргахаар болсон уу? - Хүний хөгжил сангаас иргэн бүрт сар болгон олгож байгаа 21 мянган төгрөгнөөс банкууд авч байгаа 350 төгрөгнийн шимтгэлийг иргэдээс авах нь зүйтэй гэсэн шийдвэрийг Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас гаргалаа. Улсын төсвөөс энэ мөнгийг гаргах боломжгүй. Тиймээс иргэдэд үүнийг ямар нэгэн байдлаар ойлгуулна. Нэгэнт бид зах зээлийн нийгэмд амьдарч байгаа тул банкнаас үйлчилгээ авч байгаа үйлчилгээнийхээ төлбөрийг иргэд төлөх нь зүйтэй гэдэг дээранал нэгдлээ.
- Цаашид аль банкиар энэ мөнгийг олгохоор болсон бэ? - Ирэх баасан гарагт бид Ерөнхий сайдад арилжааны банкиудтай энэ асуудлаар уулзсан уулзалтынхаа талаар болон цаашид 21 мянган төгрөг олгох ажлыг хэрхэн зохион байгуулах талаар танилцуулна. Орон нутагт энэ үйлчилгээний шимтгэл өөр өөр байгааг харгалзан үзэж ялгавартай байдлаар үйлчилгээний төлбөрийг тогтоож болох уу гэдгийг лавлана. Эндээс шийвэр гарвал бид долоо хоногийн дотор 21 мянган төгрөгийг олгох банкиудын сонгон шалган шалгаруулалтыг явуулж магадгүй. Ийн хэлсний учир арилжааны банк, иргэн хоёрын хэлэлцээр дээр бид сонгон шалгаруулалт явуулах эрх зүйн орчин байхгүй. Төсвийн мөнгө оролцоогүй энэ асуудлыг яаж зохицуулах вэ гэдгийг Сангийн яамны мэргэжилтнүүдээс тодруулж байж шийдвэрлэх болоод байна.
- 350 төгрөг хэр бодитой үйлчилгээний төлбөр вэ гэдгийг судлаж үзнэ гэж байсан. Үүнийг тогтоосон уу? - Өмнө нь хүүхдийн мөнгө болон бусад мөнгийг олгож байхад 50 төгрөгний хураамж авдаг байсан. Энэ 350 төгрөгний бүх тооцоо судалгааг гаргаж авсан. “ХААН” банкны өгсөн судалгаанд орон нутагт энэ зардал арай бага гарч байгаа. Харин Улаанбаатарын хувьд 400-гаас дээшээ гарч байгаа гэж байсан. “Хадгаламж” банкны хувьд нэлээд өндөр тоо буюу 578 гэсэн үнэ хэлж байгаа. Эдгээр банкиуд бүх задаргаагаа гаргаж өгсөн. 21 мянган төгрөг хүүхдийн мөнгө олгохоос ялгаатай. Мэдээж 2,7сая иргэнд хүрч ажиллах хэцүү. Эдгээр иргэдийн ихэнх хэсэг нь бэлнээр авах гээд дугаарлаад банкны үүдэнд зогсч байна. Үүнээс гадна банкны салбаруудын 23 хувиас дээш хэсэг нь зөвхөн Хүний хөгжил сангийн мөнгийг тавихад зориулан ажиллаж байна гэсэн тооцоо гаргасан байсан. Энэ ажилд зориулж нэмэлт теллерүүд ажиллуулж байгаа тул ийм хэмжээний зардал гарч байна гэж байгаа. Энэ 350 төгрөг нэлээд бодитой тоо. Хэрээ үүн дээр ямар нэгэн хязгаар тавиагүй бол банкиуд иргэдтэй гэрээ хийсэн бол ялгарвартай хураамж авах магадлал өндөр байсан. Мөн энэ мөнгийг зээл өгөх хэлбэрээр өндөр хүү бодож хүүлэх боломж байсан. Бид үүн дээр тодорхой хэмжээний хязгаалалт хийсэн.
- Энэ 350 төгрөгнөөс нэг банк дунджаар 10-11 тэрбум төгрөг авах судалгаа гарсан байсан. Банкиудын жилийн үйл ажиллагааны зардал тийм өндөр байдаг юм уу? - Банкиудын үйл ажиллагааны үйл ажиллагааны зардал ямар байдгийг би сайн мэдэхгүй байна. Энэ бол банкиудын үйл ажиллагааны дотоод нууц байдаг байх. Ийм үйлчилгээнд дээр гарах зардлыг бид тооцоолж үзэхэд үнэхээр ийм байсан. АТМ машинаас авахад 50 төгрөг, теллерээс авахад 100 төгрөгнийн нэмэлт зардал гардаг юм билээ. Адаглаад сумууд руу хүргэж байгаа харуул, хамгаалалтын ажилтны тоо энэ тэр гэхэд л маш өндөр тоо гарч байгаа. Сангийн яамтай хамтарч үүнийг олон удаа гаргасан.
- Нийгмийн бодлого, боловсрол, соёл шинжлэх ухааны байнгын хорооны хурлаас энэ зардлыг 100 төгрөгөнд багтаах боломжтой гэсэн дүгнэлт гаргасан байсан? - 100 төгрөг гэдэг санал гарсан байсан. Энэ саналыг албан тоотоор одоогоор манайд орж ирээгүй байна. Харин тэндээс 21 мянган төгрөгийг хэвээр нь олгомоор байна. Шимтгэлийг нь улсын төсөвт суулгахаар оруулъя гэсэн заалт өгсөн байсан. Эдгээр банкиуд хувийн байгууллага учраас энэ мөнгө олгох асуудлыг Гүйцэтгэх засаглал өөрөө зохион байгуулалтын ажлаа хийх ёстой. Банкиудтай ийм хэлцэх хийхээр ярилцахад үйл ажиллагааны зардлаа бууруулсан тохиолдолд маш олон нэмэлт болзол тавиж байна. Нэг нь 100, нөгөө нь 20 тэрбум төгрөгийн хадгаламж манайд байршуул. Ингэж байж бид үйл ажиллагааны зардлаа бууруулна гэж байна. Гэтэл нөгөө хэсэг нь бидэнд энэ мөнгийг барицаалж зээл өгөх боломжийг бүрдүүл. Ингэвэл бидэнд үйл ажиллагааны зардлаа бууруулах боломж бүрдэнэ гэж байна. Хувийн банкиудын тавиж байгаа болзолууд үнэхээр өндөр байна. Сая Нийгмийн бодлого, боловсрол, соёл шинжлэх ухааны байнгын хорооноос энэ мөнгийг Төрийн сангаар дамжуулж олгохгүй яасан юм бэ гэсэн санал гаргасан байсан. Гэтэл Төрийн сангийн ажилтан гэдэг нэг л ажилтан байдаг. Энэ хүн дээрээс нь статистикийн ажлаа хариуцдаг. Тэр хүн сумынхаа 3000-9000 хүний 21 мянган төгрөгийг тавина гэвэл асар их ачаалал бий болно.
С.Заяа
СЭТГЭГДЭЛ БИЧИХ