
Англи-Бельгийн хөлбөмбөгийн шигшээ багийн нөхөрсөг уулзалтын явцад "Челси"-гийн хамгаалагч Гэри Кэйхилл гэмтэж "ЕВРО-2012"-ыг өнжих боллоо. Тэрээр тоглолтын 17 дахь минутад Бельгийн Дрис Мертенс түлхсэний улмаас өөрийн багийн хаалгач Жо Харттай мөргөлдөж эрүүгээ хугалжээ. Ийнхүү Европийн аварга шалгаруулах тэмцээний мэдүүлэгт багтаад байсан Английн хөлбөмбөгчдөөс дөрөвдэх хүн нь гэмтэж гэртээ үлдэх болов. Түүнээс өмнө хаалгач Жон Рудди, хагас хамгаалагч Фрэнк Лампард, Гарет Бэрри нар гэмтээд байсан юм. Кэйхиллийг орлуулахаар "Ливерпуль"-ийн 22 настай Мартин Келлиг шигшээд дуудсан байна.
Харин мөн тоглолтоос дутуу гарсан Жон Терригийн бэртэл нь санасныг бодоход аюулгүй гэнэ.
Ц.Ганбат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ