
Клиникийн хоёрдугаар эмнэлгийн Сэхээн амьдруулах тасагт хэвтэн эмчлүүлж буй МАХН-ын дарга Н.Энхбаяр Сүхбаатар дүүргийн шүүх хурал өнөөдөр Сүхбаатар дүүргийн шүүхэд болно.
Түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150.3, 263.2-т заасан үндэслэлээр яллагдагчаар татан гэм бурууг нь хэлэлцэх юм. Уг шүүх хуралд шүүгдэгчийн өмгөөлөгчөөр МӨХ-ны гишүүн Н.Шинэн, Г.Ганбаатар нар оролцоно.
Даргалагч шүүгчээр С.Соёмбо-Эрдэнэ, шүүгчээр М.Алдар, С.Оюунчимэг нар томилогджээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ