Ялын биелэлтийг шалгажээ

img

Өвөрхангай аймгийн Хархорин дахь Сум дундын прокурорын газар Хархорин дахь Баривчлах, цагдан хорих байрны ажилтан, албан хаагчид Монгол улсын “Сэжигтэн, яллагдагчийг баривчлах, цагдан хорих шийдвэрийг биелүүлэх тухай” хууль, “Баривчлах цагдан хорих байрны дотоод журам”-ын зарим зүйл, заалтыг хэрхэн хэрэгжүүлж байгаа хүнсний мэргэжлийн хяналтын улсын байцаагчийг оролцуулан шалгажээ.

 Шалгалтаар илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулахаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны тоо бүртгэгч  Ч.Отгонжаргал, Цагдан хорих байрны дарга хошууч Б.Ганбаатар нарт хугацаатай үүрэг даалгавар өгч биелэлтийг тооцож шалгалтын дүнг прокуроруудын зөвлөгөөнөөр хэлэлцсэн байна.

Мөн прокурорын газзар Хархорин дахь Ерөнхий боловсролын “Орхон” цогцолбор сургууль буюу 1 дүгээр сургууль болон Гүнзгийрүүлсэн сургалттай сургуулиудын “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хууль”-ийн биелэлтийг шалгасан байна.  Тус сургуулиуд “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх” хуулийн биелэлтийг хангах зорилгоор төлөвлөгөө гаргаж, ажилласан хэдий ч  биелэлтийг тооцоогүй, гэр бүл, эцэг эх, хуулийн байгууллагуудтай хамтарч тодорхой үр дүнтэй ажил зохион байгуулаагүй, “Гэр бүлийн хүчирхийлэл”-д өртөж байсан болон өртөж болзошгүй, гэмт хэрэг, зөрчилд холбогдсон болон холбогдож болзошгүй сурагчдын судалгааг нууцлалтайгаар гаргаагүй, сургуулийн хэмжээнд гэмт хэрэг гарч буй шалтгаан нөхцлийн талаар судалгаа хийгээгүй байх тул дээрх зөрчил дутагдлыг арилгуулахаар хугацаатай үүрэг даалгавар өгч биелэлтийг тооцож ажиллажээ.

Шалгалтын явцад     Н.Энхтуяа захиралтай “Орхон” цогцолбор сургууль буюу 1 дүгээр сургууль, Цогзолмаа захиралтай Гүнзгийрүүлсэн сургалттай Ерөнхий боловсролын сургуулиудад  энэ сарын 25-ны  өдөр “Хууль эрх зүйн ойлголт, гэмт хэргээс хэрхэн урьдчилан сэргийлэх вэ ” сэдвээр тус бүр нэг цагийн сургалт зохион байгуулж нийт ахлах ангийн 65 сурагчид оролцсон байна.

Н.Бүжин

СЭТГЭГДЭЛ БИЧИХ