
Английн Лондон хотын хойд хэсэгт өнгөрсөн наймдугаар сарын дундуур эмх замбараагүй байдал газар авч, цагдаа нар танхайрагчидтай тэмцэх үед Оби нэртэй цагдаагийн нохой эрэлхэгээр албан үүргээ гүйцэтгэснийхээ төлөө шагнууллаа. Эмх замбараагүй байдлын үеэр хүмүүс чулуу, төмөр, юу тааралдсанаа цагдаа нар руу чулуудахад Обигийн тархи оногдсон ч огт зугтаалгүй, хамгаалах ёстой газраа зогссоор байсан гэнэ. Нохойны хамраас цус гарахад л цагдаа нар тархи нь гэмтсэнийг ойлгоод яаравчлан эмнэлэгт хүргэжээ.
Эмнэлэгт сайтар эмчлүүлсний дараагаар Обиг Их Британийн парламентийн дээд танхимд авчирч, шагналыг нь хүндэтгэлтэйгээр гардуулсан байна.
Оби нь немц овчарк бөгөөд энэ үүлдрийн нохойг харуул хамгаалалтын албанд хамгийн сайн тохирдог гэж үздэг юм байна.
Р.Гэгээ
СЭТГЭГДЭЛ БИЧИХ