
Монголын үндэсний олимпийн хорооноос “Лондон 2012″ олимпийн наадмыг угтаж, спортын анагаах ухааны семинарыг өчигдрөөс “Олимпик хаус”-д зохион байгуулж эхэллээ.
Гурван өдөр үргэлжлэх энэхүү семинарыг БНСУ-ын Шинжлэх ухаан, технологийн институтийн Допингийн эсрэг төвийн эрдэм шинжилгээний ахлах судлаач Доктор профессор Сон Жүн-Хёнь, ӨМӨЗО-ны Их сургуулийн Доктор, профессор Б.Хөгжилт нар удирдан явуулах бөгөөд 26 эрдэмтэн судлаач хамрагдаж байна.
Түүнчлэн тамирчдын сэтгэлзүй, Лондон хотын цаг агаарын онцлог, спортын анатоми, тамирчдын зүрх судсанд гарах өөрчлөлтүүд зэрэг сэдвээр манай эрдэмтэд бусадтайгаа арга туршлагаа хуваалцах юм.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ