Тавдугаар сарын шилдэгт долоон тамирчин өрсөлдөж байна

img

Монголын Үндэсний Олимпийн Хорооноос тухайн сард болж өнгөрсөн тэмцээн, уралдаанд амжилт үзүүлсэн тамирчдаа алдаршуулах, сар бүр Монголын спортын ертөнцөд болсон үйл явдлыг дүгнэх зорилгоор “Сарын шилдэг тамирчин” төслийг өнгөрсөн оны аравдугаар сараас эхлэн хэрэгжүүлж эхэлсэн билээ. Энэ удаагийн буюу тавдугаар сарын шилдэг тамирчинд,   МУГТ Очирбатын Бурмаа (чөлөөт бөх) – Энэтхэг улсад болсон “Хари Рам”-ын нэрэмжит Гран при тэмцээнд 72 кг-ийн жинд алтан медаль хүртсэн.  ОУХМ Эрдэнэчимэгийн Сумъяа (чөлөөт бөх) – Энэтхэг улсад болсон “Хари Рам”-ын нэрэмжит Гран при тэмцээнд 55 кг-ийн жинд алтан медаль хүртсэн.  Их мастер Батхуягийн Мөнгөнтуул (шатар) – БНХАУ-ын Заожуан хотноо болсон Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд блиц болон хувийн төрөлд алт, хүрэл медаль авсан. МУГТ Баяраагийн Наранбаатар (чөлөөт бөх) – Финляндын Хельсинк хотноо болсон олимпийн эрх олгох сүүлчийн тэмцээнд түрүүлж, эх орондоо олимпийн эрх авчирсан. ОУХМ Оргодолын Үйтүмэн (чөлөөт бөх) – Финляндын Хельсинк хотноо болсон олимпийн эрх олгох сүүлчийн тэмцээнд амжилттай оролцож, эх орондоо олимпийн 29 дэх эрхийг авчирсан. Эверестийн оргилд гарсан Монголын уулчид (С.Бат-Эрдэнэ, Ц.Цогзолмаа, Б.Цэвээндаш, Л.Баярсайхан) (уулын спорт) – Уулчин С.Бат-Эрдэнэ Түвдийн талаас олон улсын экспедицэд багтан авчирсан бол Ц.Цогзолмаа, Б.Цэвээндаш, Л.Баярсайхан нар багаараа оргилд гарчээ. Кёкүтэнхо Н.Цэвэгням (сумо) – Мэргэжлийн сумогийн 5-р сарын башёд урамтай сайхан барилдаж түрүүлсэн. Дээрх долоон тамирчнаас шалгаруулж шилдгийг тодруулах бөгөөд энэ сарын 11-ний өдөр шилдэг нь тодорно.   Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ