-Балетын урлагт хөл тавиад шантарч байв уу. Харахад хөлийн хуруун бүжиглээд их хүндрэлтэй санагддаг?
-Шантрах үе бий. Монголчууд шантарлаа гээд аливаа эхэлсэн зүйлээ орхидоггүй. Сэтгэлээр унах үе байна.
Эрчүүдийн хувьд хуруун дээрээ бүжиглэдэггүй. Харин эмэгтэйчүүд хуруун дээрээ бүжиглэдэг. Бидний хувьд шишки хэрэглэдэг.
-Анх олон улсын тайзнаа гарч ирсэн үеэ дурсахгүй юу?
-Хамгийн анх олон улсын тэмцээнд 1998 онд оролцож байсан. Тэр үед олон улсын бүжигчид ямар байдгийг харсан. Монголчуудын хэлдгээр юм үзэж нүд тайлсан гэж хэлэх юм уу даа. Тэгэхэд би 16 настай байсан.
-Монголын балетчин Д.Алтанхуяг гэхээр хүмүүс хэр хүлээж авч байна. Та эх орныхоо нэрийг сонгодог урлагт газардуулахгүй авч яваа цөөн хүмүүсийн нэг.
-Олон мундаг бүжигчид байдаг шүү дээ. Ямар тоглолтод оролцож байгаагаасаа шалтгаална. Хамтлагт орж буй бүжигчид тодроос олон сайн бүжигчин байвал үзэгчид сайн л хүлээж авна. Түүнээс биш заавал онцгойроод байдаггүй. Мэдээж тоглолтод орж буй хөтөлбөр дээр Монгол бүжигчин гэсэн тайлбар байдаг.
-Эх орондоо хэзээ ирж амьдрах бодолтой байна вэ?
-Яг одоогоор хэлж мэдэхгүй байна. Тухайн үед тохироо нь бүрдээд болно гэж үзсэн үедээ ирнэ.
-Юуны өмнө таньд амжилт хүсье. Монголынхоо нэрийг дэлхийд гаргаж яваад чинь баярладаг. Гарын шавьтай юу. Багшилдаг уу?
-Гарын шавь байхгүй. Би чинь өөрөө залуу хүн шүү дээ. Хааяа нэг бүжгийн жүжигт зөвлөдөг.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ