Д.Алтанхуяг: Чөлөөт цагаараа ном унших дуртай

img

-Хаана төрсөн бэ. Анх хэдэн настайдаа балетаар хичээллэж эхлэв? -Ховдод төрсөн. Анх 11 настайгаасаа балетад орж байсан. -Анх ардын бүжгээр хичээллэж байгаад балетын урлагт хөл тавьсан гэдэг энэ талаараа  сэтгэгдлээсээ хуваалцаач. -Цэцэрлэгт байхдаа ардын бүжгээр хичээллэж байсан. Халимаг руу тэмцээн уралдаанд явж байсан. Хөгжим бүжигт 1993 онд эллсэн юм. Тэгээд л балетад хөл тавьсан даа. -Аав чинь урлагийн хүн, тэгэхээр таныг энэхүү урлагт хөл тавихад нөлөөлсөн үү? -Ховд аймгийн хөгжимт драмын театрт ажиллаж байсан. Тиймээ аав маань энэхүү урлат хөл тавихад нөлөөлсөн. Өөрөө ч гэсэн урлагийг сонирхож байсан. -Хоолны дэглэм хэр барьдаг вэ. Дуртай хоолоо идэж чаддаг уу? -Хүн бүр дэглэм барьдаг шүү дээ. Мэдээж тайзан дээр гарч  байгаа учраас барих шаардлага гардаг. -Чөлөөт цагаараа юу хийдэг вэ? -Жил бүр өөрчлөгдөж байна. Ном унших дуртай. -Дуртай хоолоо идэж чаддаг уу? -Чадалгүй яахав.  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ