-Таны нэг өдөр хэр ачаалалтай өнгөрдөг вэ. Өдөрт хэчнээн цагийн бэлтгэл хийж байна?
-Яг хэдэн цаг гэдгийг нь тооцох аргагүй. Яг хаана байна гэдгээрээ миний ажлын хуваарь янз бүр. Бостонд, Монголд, Японд гэдгээрээ ажлын ачаалал, бэлтгэл сургуулилтын цаг өөр өөр байна. Ерөнхийдөө өдрийн ихэнх цагийг бэлтгэл хийж өнгөрүүлдэг.
-Та одоо дэлхийд танигдчихлаа. Тиймээс дараагийнхаа үеийг хэрхэн бэлтгэх вэ?
-Сонгодог урлаг монголд дөнгөж хөгжиж байгаа. Энэ утгаараа залуу үеээ бэлдээд өгнө гэхэд хүндрэлтэй асуудал их гарна. Тэгээд ч миний хувьд залуу байна. Багш болох цаг нь болоогүй гэж боддог.
Сонгодог урлаг хөгжихөд төрийн бодлого дутагдалтай байна уу, суралцагчдын авъяас дутагдалтай байна уу?
-Аль аль нь.
-Та "Бостон балет", "Комаки балет" компанийн бүрэлдэхүүнд багтдаг. Энэ хоёр хамтлагт ямар ялгаа байдаг вэ?
-"Комаки балет"-ын компанийн бүжигчид нь зөвхөн япончууд байдаг. Урилгаар уран бүтээлчид нь ирж тоглодог. Харин "Бостон балет" бол АНУ-д тэргүүлж байгаа балетын компани. 19 орны бүжигчид байдаг. Бүтэн жилийн гэрээтэйгээр ажилладаг.
-Дисконд ороод ямар бүжиг бүжиглэдэг вэ?
-Хөгжмийнхөө хэмнэлд тохируулаад л бүжиглэнэ дээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ