Д.Алтанхуяг: Хамтран бүжиглэгч хосдоо сэтгэл татагддаггүй

img

-Сайн хамтрагч гэж ярьдаг. Аль улсын балетчинтай илүү гар нийлдэг вэ? -Аль нэг улсын тэр гэж онцлох боломжгүй. Гэхдээ хамт бүжиглэхэд гар нийлдэг бүжигчин гэвэл гадаадынхаас Японы балетчин Миса Куранага байна. Монголоос гэвэл Дуурь бүжгийн эрдмийн театрын Балетын гоцлооч СТА Чойжилсүрэнгийн Ганчимэг. -Бурхны хувь төөрөгт итгэдэг үү? Шашин шүтдэг үү? -Хэт их шүтлэгтэй биш. Аав ээжийгээ шүтэж явдаг. Гэхдээ бурхан байдагт итгэдэг.  Миний сайн сайхан яваа маань ч бас бурхны зураг л гэж боддог. -Монголд сонгодог урлагийг үнэлэх үнэлэмж хангалгүй байгаа учраас олон чадварлаг залуу гадаадад ажиллаж, амьдраад байгаа юм болов уу? -Балетын хувьд олон улсын урлаг. Бүжигчид аль болох гадаад руу их явна тэр хирээр олон улсад танигдана.  Тэр хэрээр балетын бүжигчдийн ур чадвар өснө. Ер нь ганц урлаг гэхгүй бүх л зүйлд залуус өөрөөр хандах цаг болсон. Гадаадын улс орноос суралцаж, хэрэгтэй гэснээ мэдэж сурч байж, эх орондоо тэр бүхнээ хөгжүүлэх үүрэгтэй байх ёстой. -Балетын урлаг төгс байхын урлаг. Өөрөө хувь хүний талаасаа хэр төгс хүн бэ?  -Би өөрийгөө төгс хүн гэж хэлэхгүй. Гэхдээ аль болох хэн нэгэнд муу зүйл хийхгүй, өөрийгөө хянаж явдаг. Хүн л юм болохоор санамсаргүй олон алдаа гарна. Жишээ нь  хүнд уурлана. Хамтран бүжиглэгч хосдоо сэтгэл татагдах үе гардаг уу? -Үгүй. Бид ажлаа хийж байгаа. Мэргэжлийн хүн гэж ямар хүнийг хэлэх вэ гэдэгтэй  адил асуулт байна.            

СЭТГЭГДЭЛ БИЧИХ