-Залуу хүн цаашид юунд тэмүүлж, зорьж байна вэ?
-Мэргэжлийнхээ дагуу гүнзгийрүүлэн суралцаж байгаа. Үүний дараа дараа дараагийн зүйлс тодорхой болно.
-Монголдоо очихоор тэнд дахиад нэг очих юмсан гэсэн бодол төрдөг үү?
-Тийм газар байхгүй. Би Ховдын хүн. Хөдөө явах болгондоо өргөн уудам тал нутагтаа сэтгэл алдардаг. Тийм гоё тэнүүн талдаа л очих юмсан гэж хааяа боддог.
-Хүнд амжилт авч ирдэг, сүсэглэдэг зүйл байдаг. Таны хувьд юу байдаг вэ?
-Өөртөө л итгэдэг. Сая бэлтгэл хийж байгаад ирсэн. Одоо буцаж очих хэрэгтэй байна.
-Мэргэжлийн өвчин байдаг уу?
-Хүмүүс өвчнөө мэддэггүй. Хөндлөнгийн хүмүүс л хэлэх байх.
-Яг хэдэн наснаас эхлэн балетаар хичээллэхэд тохирох вэ?
-Янз бүр л байдаг дээ. Орост нэг өөр, Японд нэг өөр, АНУ-д нэг өөр. Гэхдээ хүүхдүүд аливаа нэг урлагаар хичээллэхийн тэр урлагийнхаа талаар мэдээлэлтэй байх хэрэгтэй. Балетийн хувьд эхлээд зааланд орж үзэхээс л эхэлнэ шүү дээ. Тиймээс 5-6 нас л хамгийн тохиромжтой.
-Таны бүтээсэн дүрүүдээс хамгийн хэцүү дүрийг нэрлэвэл?
-Бүх л дүрүүд хэцүү. Сайн бэлтгэл сургуулилттай байхад том дүр ч амар. Харин бэлтгэлгүй байхад жижиг дүр ч хэцүү санагдах үе бий.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ