
Гадаад харилцааны яаманд Монгол Япон улсын хороонд “Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр” байгуулах анхдугаар уулзалт эхэллээ. Энэ үеэр манай орон анхны чөлөөт худалдааны хэлэлцээрийг Япон улстай ийнхүү хийх гэж байна.
Гадаад харилцааны сайд Г.Занданшатар, Япон улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Т.Шимизү нар уулзалтыг нээж үг хэллээ.
Албан ёсны хэлэлцээг хийхэд Японы талын 27 төлөөлөгчийг Гадаад хэргийн яамны орлогч сайд Шиничи Нишимия, Монголын төлөөлөгчдийг ГХЯ-ны тусгай үүрэг гүйцэтгэгч Элчин сайд В.Энхболд ахалж байна.
У.Жигүүр
СЭТГЭГДЭЛ БИЧИХ