-Хайр гэдэг нь таны бодлоор юу вэ?
-/Бодлогошров/ Гоё зүйл шүү дээ. Амьдралын нэг чухал зүйл нь хайр гэж боддог.
-Хэдэн нас хүртлээ балетаараа явах вэ. Ойрын төлөвлөгөө?
-Дөчин нас хүртлээ бүжиглэнэ. Бүжиглэхээ больвол энэ чиглэлээрээ цаашид ажиллана гэж бодож байна. Монголын балетыг дэлхийн дахинд гаргахын төлөө л ажиллана.
-
Их л "номын " хүүхэд байсан болов уу гэж харагддаг?
-Сахилгагүй хүүхэд байсан. Номын гэдэг үг тохирохгүй ээ. Их хөдөлгөөнтэй хүүхэд байсан.
-
Охидуудаас хэр их захидал авч байсан бэ?
-Захидал авч байгаагүй шүү.
-Ах эгч нараас чинь танаас өөр урлагийн хүн бий юу?
- Байсан. Хөгжимчин бас бүжигчин.
-Хэр халамжтай вэ. Гарын хоол тань ямар хоол байдаг вэ?
-Шөлтэй хоол хийх дуртай чөлөөт цагаараа гэртээ амрахдаа шөлтэй хоол хийдэг.
-Одоо болох тоглолтоо хүүхэд багачууд болон ахмад настанууддаа хямдрал үзүүлж бэлэг барьж байгаа?
-Сонгодог урлагийг хүн бүр үзэж мэдрэх ёстой. Үүнээс биш ахмад настан, хүүхдүүд энэ урлагаас хол байх ёсгүй. Би ч мөн адил хүүхэд байхдаа л энэ урлагийн амтанд орсон. Тэгэхээр гэртээ суудаг ахмад настан хүүхдүүдийг ч мөн адил үзэж сонирхоосой гэж бодсон.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ