
Казахстаны нийслэлд чөлөөт бөхийн Ази тивийн залуучуудын аварга шалгаруулах тэмцээн өндөрлөлөө. Тэмцээний эхний өдөр Монголын Э.Даваачимэг мөнгө, О.Оюунтуяа хүрэл медаль зүүсэн бол сүүлчийн өдөр эрэгтэйчүүдийн 66 кг-д Г.Идэрхүү хүрэл медалийн эзэн болжээ. Монгол Улсын гавьяат тамирчин О.Пүрэвбаатарын шавь, "Олимп" дэвжээний бөх тэрээр Японы К.Мацүшимаг 6:0, 4:1 оноогоор, Хятадын М.Мухеятиг эхний үед цэвэр ялсан ч хэсгийн аваргын төлөө барилдаанд эзэн орны Б.Сакаевт 6:3, 0:1, 3:3 (бөөн оноогоор) ялагдсан байна. Улмаар Афганистаны А.Бабаданыг гурван үед 1:0, 0:2, 6:1 оноогоор ялж хүрэл медаль хүртэв.
Ц.Ганбат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ