
Эстони улсын ерөнхийлөгч Тоомас Хендрик Ильвес тушаал буулгаж, Япон-Эстонийн нөхөрлөлд гүүр болж, харийн дэвжээнд өөрийн орны нэрийг гаргаж яваа озэки Барүто буюу Кайдо Хёвельсоныг “Цагаан од” гуравдугаар зэрэглэлийн одонгоор шагнажээ. Ерөнхийлөгчийн өргөөнд болсон уг ёслолын үйл ажиллагаанд Японы элчин сайд Хидеаки Хоши, Эстонийн ҮОХ-ны ерөнхийлөгч Март Сииман, Кайдо Хёвельсоны анхны дасгалжуулагч Эстонийн сүмогийн холбооны генсек Рихо Ранникмаа нар байлцсан юм. Барүтогийн сүмод хэрхэн хөл тавьсан тухай баримтат киноны зураг авалтыг энэ үеэр Таллинд хийж байгаа гэнэ.
Эстонийн ард түмний тусгаар тогтнолын төлөө тэмцлийг бэлгэдэн 1936 оноос олгож эхэлсэн “Цагаан од” одон нь долоон зэрэглэлтэй ажээ.
Ц.Ганбат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ