
Өмнөговь аймгийн Булган, Мандал-Овоо, Цогт-Овоо, Ханхонгор сумдад үйл ажиллагаа явуулж байгаа зарим газруудад аймгийн Мэргэжлийн хяналтын газраас шалгалт хийсэн байна.
Шалгалтад эрүүл мэндийн төв, эмийн эргэлтийн сан, сургууль, цэцэрлэг, эрчим хүчний салбар, дэлгүүр, хүнсний мухлаг, “Үдийн цай” хөтөлбөр, хоол үйлдвэрлэлийн цэг салбар, ундны усны эх үүсвэр, төвлөрсөн хог хаягдлын цэгүүдийг хамруулжээ.
Шалгалтаар 23 нэр төрлийн 248 ширхэг чанарын шаардлага хангахгүй, хугацаа дууссан хүнсний бүтээгдэхүүнийг хураан авчээ.Улмаар уг бүтээгдэхүүнүүдийг устгалын комисст шилжүүлсэн аж. Түүнчлэн илэрсэн зөрчил, дутагдлыг арилгуулахаар улсын байцаагчдын хамтарсан албан шаардлагыг сумдын Засаг дарга, эрүүл мэндийн төв, сургууль, цэцэрлэг, соёлын төв, худалдаа үйлчилгээний цэг салбаруудын удирдлагуудад хүргүүлсэн байна. Мөн улсын байцаагчийн актаар эрсдэлтэй үнэлэгдсэн хоёр хоол үйлдвэрлэлийн газар, нэг талх нарийн боовны цехийн үйл ажиллагааг түр зогсоожээ.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ