Шалгалт явуулсан байна

img

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас хэрэг бүртгэлтэнд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх ажиллагаа хангалтгүй байгаад дүгнэлт хийж, 2012 оны 05 сарын 23 нд тус дүүргийн Цагдаагийн хэлтсийн Хэрэг бүртгэх тасгийн хэрэг бүртгэгч нарт 2 цагийн сургалт явуулсны гадна Улсын Ерөнхий Прокурорын 2011 оны 214-р тушаалаар батлагдсан “Ял эдлүүлэх ажиллагаанд тавих прокурорын хяналтын заавар”-ын дагуу Нийслэлийн Шийдвэр Гүйцэтгэх Албаны Чингэлтэй дүүргийн шийдвэр гүйцэтгэх хэсэгт торгох ялын хэрэгжилтийг шалгаж илэрсэн зөрчлийг арилгуулахаар 2012 оны 05 сарын 14-ны өдөр Нийслэлийн Шийдвэр Гүйцэтгэх Албаны дарга х/а Д.Ганбатад шаардлага хүргүүлж, шалгалтын дүнг тус албаны удирдлагын зөвлөлийн хуралдаанаар хэлэлцүүлж торгох ялын биелэлт удааширалтай байгаад дүгнэлт хийж , зарим ялтны ялыг хорих ялаар солих арга хэмжээ авахаар шийдвэрлэсэн байна.

Н.Бүжин

 

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ