
Монгол, Япон улсын хооронд Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр байгуулах анхдугаар уулзалтын нээлт өнөөдөр Гадаад харилцааны яаманд боллоо.
Албан ёсны хэлэлцээнд оролцож буй Японы төлөөлөгчдийг Гадаад хэргийн яамны орлогч сайд Шиничи Нишимия, Монголын төлөөлөгчдийг ГХЯ-ны Тусгай үүрэг гүйцэтгэгч Элчин сайд В. Энхболд нар тус тус ахалж байна.
Хоёр тал бараа болон үйлчилгээний худалдаа, гарал үүслийн журам, гаалийн үйл ажиллагааны журам, хөрөнгө оруулалт, оюуны өмч, өрсөлдөөний бодлого, хамтын ажиллагаа, бизнесийн орчинг сайжруулах, худалдаан дахь техникийн хориг саад болон ургамлын хорио цээр зэрэг өргөн хүрээтэй асуудлаар хэлэлцээ хийх юм. Энэхүү уулзалт энэ сарын 7-ны хүртэл үргэлжлэх бөгөөд Япон улс ийм төрлийн хэлэлцээг 14 оронтой байгуулжээ.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ