Олимпийн аварга Жон Петерсоны нэрэмжит тэмцээн болно

img

Энэ тэмцээнд 1995 оноос хойш төрсөн эрэгтэйчүүд 42, 46, 50, 54, 58, 63, 69, +76 кг, 1992 оноос хойш төрсөн тамирчид 50, 55, 60, 66, 74, +84 кг, 1992 оноос хойш төрсөн эмэгтэй тамирчид +38, 42, 46, 52, 56, 60, 65 кг-ийн жинд өрсөлдөх аж. Тамирчдын тухайд хоёр кг-ийн зөрүүтэй байж болох бөгөөд тэмцээний эхний гурван байрт шалгарсан тамирчид Орхон аймгийн “Олимп” баазад болох ОУ-ын хамтарсан бэлтгэлдэ хамрагдахнээ. Тэмцээний ерөнхий шүүгчээр удахгүй болох Лондонгийн олимпийн сонгомол чөлөөт бөхийн шүүгчээр ажиллах эрх хүртээд байгаа олимпийн зэрэглэлийн шүүгч Ц.Сэрээтэр ажиллах юм. Жон Петерсоны тухайд тэрээр “Монреаль-76” олимпийн аварга, 1972 оны олимпийн мөнгөн медальт, ДАШТ-ий мөнгө (1971), хүрэл (1973) медаль хүртэж байсан. /Зурган дээр зүүн гар талаас олимпийн аварга Жон Петерсон/ 1970-аад оны чөлөөт бөхийн дунд жингийн (82 кг) шилдэг бөх Жон Петерсоны төрсөн дүү Бен Петерсон нь мөн 90 кг-д олимпийн аварга (1972) болсны зэрэгцээ олимпийн наадмаас мөнгө (1976), ДАШТ-ээс хүрэл (1973) медаль хүртэж байсан юм. А.Алт

СЭТГЭГДЭЛ БИЧИХ