Улаанбаатарт 17-22 хэм дулаан байна

img

Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Зарим газраар түр зуурын бороо орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг болон Туул голын саваар 15-20 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгаар 23-28 градус, бусад нутгаар 17-22 градус дулаан байна. УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Бага зэргийн бороо орно. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. 16-18 градус дулаан байна. Өглөө 05 цагт Улаанбаатарт: 10 градус дулаан, харьцангуй чийг 67 хувь, агаарын даралт 866 гектопаскаль байв. Даралт өдөртөө тогтвортой байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ