С.Энхбатыг үндэслэлгүй ажлаас нь халсан гэж үзлээ

img

Цөмийн энергийн газрын дарга С.Энхбатыг Засгийн газрын тогтоолоор албан тушаалаас нь хууль эрх зүйн үндэслэлгүй огцруулсан хэмээн Нийслэлийн шүүх үзлээ. Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 21 тоот тогтоолоор С.Энхбатыг Цөмийн энергийн газрын даргын албан тушаалаас чөлөөлсөн бөгөөд С.Энхбатын нэхэмжлэлийн дагуу Сүхбаатар дүүргийн шүүх хэргийг шалгаад Засгийн газрын шийдвэр нь хууль эрх зүйн үндэслэлгүй байна гэсэн шийдвэр гаргасан юм. Харин Засгийн газар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасаныг Нийслэлийн шүүх хэлэлцээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх шийдвэр гаргажээ. У.Жигүүр  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ