
Хаан банкнаас 30 сая төгрөг залилсан, хүний машиныг 15 сая төгрөгөөр худалдсан хэрэгт холбогдсон Д.Энхмандахыг өнөөдөр 10.00 цагт Чингэлтэй дүүргийн шүүхэд шүүнэ.
Хуралд улсын яллагчаар Б.Чимгээ, даргалагч шүүгчээр Г.Есөн-Эрдэнэ, улсын яллагчаар Ч.Хасбаатар хохирогчоор "Эрдэнэ-Суварга" компанийн захирал Д.Бат-Эрдэнийн эхнэр Б.Сувдаа, шүүгдэгч Д.Энхмандахын өмгөөлөгчөөр О.Баасанхүү, Т.Алтантуяа, Б.Энхээ нар оролцоно.
Шүүгдэгч Д.Энхмандахад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148.3-т заасан зүйл ангиар шүүнэ. Хэрэв гэм буруутай нь нотлогдвол түүний эд хөрөнгийг хурааж, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр зуун тавин нэгээс таван зуу дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл таваас дээш арван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэх юм.
Н.Түвшин
СЭТГЭГДЭЛ БИЧИХ