
Өнөөдөр Эрүүл мэндийн яамныхан сэтгүүлчдэд мэдээлэл хийнэ.
Тэд “Өрхийн эрүүл мэндийн төвийн нэг иргэнээр тооцсон санхүүжилтын хэмжээ, журам батлах тухай” Эрүүл мэндийн сайд, Сангийн сайдын хамтарсан тушаалын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөх юм.
Мөн энэ үеэр иргэдийн эрүүл мэндийн боловсролд зориулсан 32 цуврал бүхий “Эрүүл мэнд-эрхэм баян” нэвтрүүлгийг хэвлэл мэдээллийн байгууллагуудад хүлээлгэн өгөх аж.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ