Ч.Амарболд нарын гэм бурууг хэлэлцэнэ

img

Долдугаар сарын 1-ний хэрэгт буруутгагдаад буй цагдаагийн экс дөрвөн даргыг шүүх хурал маргааш Цагдан хорих 461 дүгээр ангид болно. Өмнө нь товлогдсон хурлын үеэр Цагдаагийн ерөнхий газрын даргын үүрэг гүйцэтгэгч асан, хошууч генерал Ч.Амарболд, Нийслэлийн цагдаагийн газрын дарга асан, цагдаагийн хурандаа О.Зоригт нарыг Шастины нэрэмжит гуравдугаар эмнэлэгээс, харин Эргүүл хамгаалалтын газрын дарга асан, цагдаагийн хурандаа Ш.Батсүхийн Нэгдүгээр эмнэлгээс шүүх хуралд оролцуулахаар Цагдан хорих 461 дүгээр ангид авчирсан юм. Харин шүүх бүрэлдэхүүн шүүгдэгчдийн эрүүл мэндийн байдлыг харгалзан үзэж, шүүх хурлыг 10 хоногоор  хойшлуулсан юм. Н.Түвшин

СЭТГЭГДЭЛ БИЧИХ