Саналын хуудсыг ирэх баасан гарагаас хэвлэнэ
УИХ болон НИТХ-ын сонгуулийн үеэр ашиглах саналын хуудсыг энэ баасан гарагаас эхлэн хэвлэхээр болжээ.
Энэ жил иргэд сонгогчдод үнэмлэх тараахгүй тул иргэд өөрсдийн харъяаллын дагуу хороонд очиж, нэрсийн жагсаалтад нэрээ байгаа эсэхийг шалгах ажээ.
Хэрэв ямар нэг зөрчил илэрвэл сонгууль болохоос 10 хоногийн өмнө Сонгуулийн ерөнхий хороонд хандаж, зөрчлийг арилгуулах шаардлагатай юм байна.
У.Жигүүр
СЭТГЭГДЭЛ БИЧИХ