Идэвхитэй бичил биетэн ашиглаж хөрсний бохирдлыг арилгана

img

Гэр хорооллын айлуудын бие засах газрын бохирдлыг ОХУ-д туршигдаж, өндөр үр ашигтай нь нотлогдсон технологиор бууруулахаар болжээ.“Еffective microorganism” буюу идэвхитэй бичил биетэнг ашиглаж хөрсний бохирдлоос салах технологийг ОХУ-ын эрдэмтэд анх нээсэн байна.Энэхүү нянг үржүүлж, өсөх орчныг нь бүрдүүлж өгснөөр биологийн болон химийн бохирдлыг идэж устгадаг аж. Орост төдийгүй Европын орнууд болон Япон, Солонгост өргөнөөр хэрэглэх болсон энэхүү технологийг ашиглан нянг өсгөж үржүүлэх шинэ үйлдвэр өчигдөр Улаанбаатарт үүдээ нээсэн байна. 180 орчим мянган өрх оршин сууж буй гэр хорооллын бие засах газрууд нь Улаанбаатар хотын агаар, ус, хөрсний бохирдлыг үндсэндээ бий болгож байгаа. Олон жил болсон гэр хороолын өрхүүдэд бие засах газар бий болгох зай талбайгүй болсноос гадна Улаанбаатар хотын гүний усанд сөргөөр нөлөөлөх хэмжээнд хүрээд байгаа билээ. Европ технологиор шинэ үйлдвэрт үйлдвэрлэсэн, идэвхитэй бичил биетэн агуулсан шингэнг энэ сарын 20-ноос эхлэн графикийн дагуу гэр хорооллын айл өрхүүдийн бие засах газарт хийх эхлэх юм байна.   Д.Цэцэг  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ