
Нийслэлийн засаг даргын тамгын газарт өнөөдөр 10.00 цагт Наадмын комисс хуралдах юм байна. Уг хуралдаанаар ирэх сард болох Ардын хувьсгалын 91 жилийг ойг тэмдэглэн өнгөрүүлэх бэлтгэл ажлын талаар хэлэлцэх ажээ.
Мөн өнөөдөр 12.30 цагт Шадар сайд М.Энхболдын өрөөнд Олимп хөгжил сангийнхан хуралдах юм байна. Түүнчлэн өнөөдөр Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд суралцаж, ажлын байртай болсон 25 хүүхдэд 11.30 цагт Монгол Солонгосын коллежид батламж гардуулах юм байна.
Энэ үеэр Мянганы сорилтын сан, Оюутолгой төслийнхөн ажлаа тайлагнах ажээ.
У.Жигүүр
СЭТГЭГДЭЛ БИЧИХ