
Олон улсын олимпийн эв санааны нэгдэл, Монголын үндэсний олимпийн хороо, Монголын талбайн теннисний холбоо хамтран талбайн теннисний анхан шатны дасгалжуулагч, багшийн сургалтыг энэ сарын 2-ноос 13-ны хооронд зохион байгуулж байна.
“Олимпик хаус”-д болж буй энэхүү семинарыг Олон улсын теннисний холбооны мэргэжилтэн Фил (Шри Ланк), Роланд Краут (Филиппин) нар удирдан явуулж байгаа юм.
Семинарт Улаанбаатар, Дархан, Эрдэнэт хотын дунд сургуулиудын 30 гаруй биеийн тамирын багш оролцож байна.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ