Энэ дэглэмийг дөрөв хоногийн гэж нэрлэдэг. Энэ дөрөв хоногт маш их үр дүн өгдөг. Харин тэр үр дүнд хүрэхийн тулд нэлээн тэсэх хэрэгтэй гэдгийг шууд хэлье. Та үнэхээр тэсвэр хатуужилтай байж л энэ дөрвөн өдрийг давна. Чанадаг натурал кофег чихэр, сүүгүй ууна.

Хэрэглэх заавар
Нэг дэхь өдөр: Өглөө- 2 ш. чанасан өндөг, кофе,1ш жүрж.
Өдөр- усанд дэвтээсэн хар чавга 8ширхэг.
Орой- 1ш. чанасан өндөг, 1ш. жүрж.
Хоёр дахь өдөр: Өглөө- кофе, 100 гр. тослоггүй бяслаг
Өдөр- 1ш. чанасан өндөг, 1ш. жүрж.
Орой- 1ш. алим юмуу лийр, 1 аяга сүү.
Гурав дахь өдөр: Өглөө- аяга цай.
Өдөр- 1ш. улаан лооль+1ш. өргөст хэмхний салат.
Амтлагч хийхгүй. 100 гр. бяслаг.
Орой- 1 аяга сүү.
Дөрөв дэхь өдөр: Өглөө- сүүнд дэвтээсэн мюсли (сүүнд дэвтээж иддэг нэмэлт хоол)
Өдөр- өргөст хэмх, улаан лоольны салат.
Орой- 2ш. жүрж.
Үр дүн:
Ингэж хооллосны үрээр та 4-5 кг хасна. Дахиж хэрэглэхээр шийдвэл хоёр сарын дараа л хэрэглээрэй.
Давуу талууд:
-Мөнгө болон цаганд маш хэмнэлттэй дэглэм.
-Энэ дэглэм илчлэг багатайгаас гадна ходоодонд бага зай эзлэх учир 4 хоногын дараа таны ходоод овоохон агшина. Тэгэхээр та бага идэхэд л ходоодоо дүүрсэн байгааг мэдэрч өөрийгөө хянаж чаддаг болно
Сул талууд:
-Их өлсгөдөг дэглэм, тэсэхэд бэрх. Буцаад энгийн хооллолтонд шилжихэд хаягдсан жин маш хурдан “буцаж ирдэг”. Тиймээс энэ дэглэмийг шаардлагаар л хэрэглэхэд болно. /Баяр цэнгүүнд орохын өмнө, эсвэл баяраар хэт их идсэнээр жин нэмсэн бол/.
-Амин дэм ба бичил элементээр ядуу бөгөөд зөвшөөрөгдсөн хэмжээ их бага учир ходоодны өөрчлөлттэй хүмүүст тохиромжгүй, шархтай ч болж мэднэ.
А.Биндэр
СЭТГЭГДЭЛ БИЧИХ