Улс төр
Хууль эрхзүй
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
Соёл урлаг, спорт
Нийтлэл
3449.0
$
2012-06-07
Түмэн хүсэл тээсэн мянган зул бадамлалаа
Өчигдөр буюу зуны тэргүүн сарын шинийн 15-нд бурхан багшийн 37 насандаа бурханы хутгийг олж гэгээрсэн их дүйчин өдөр тохиож сүсэгтэн олон тэнгэрт гэрэлт зул өргөлөө. Тав дахь жилдээ зохион явуулсан гэрэлт зул өргөх ёслолд энэ жил 4000 хүн оролцов. Өмнөх жилүүдийг бодвол энэ удаад эрхи эмрэх ахмадуудаас илүү залуус давамгайлж байсан юм. Тэдэнд хүсэх зүйл их байгаа бололтой. Мянга мянгаараа бадамлах зулын дэргэд залуус залбирч хүслээ шивнэцгээн, зул хөөргөх сэтгэл догдлом агшинг тэсэн ядан хүлээж байгаа нь илт. Үүдээр ороход нь тараасан ардаа цавуутай жижиг бор цаасан дээр хүн бүр хүслээ бичнэ. Харин индэр дээр суусан лам нар цугласан олонд хандан “Та бүхэн бурхан багшаас миний ажлыг бүтээж өгөөч, өвчнийг минь эдгээж хайрлаач гэхээсээ илүү аз жаргал, амар амгаланг хүсээрэй” хэмээн дахин дахин зөвлөв. Гэвч ерөнхий хүсэл ерөөлтэй хамт явдаг болохоор тэд цаасан дээр хүссэнээ л бичиж харагдсан юм. Удалгүй сүсэгтэн олны түмэн хүслийг тээсэн гэрэлт зул тэнгэрийн зүг хөөрч, “Гэрэлт зул” хэмээх бурханы аялгуугаар жигүүрлэн өмнийг зорин нислээ.
Ч.БУУ
СЭТГЭГДЭЛ БИЧИХ
СЭТГЭГДЭЛ БИЧИХ