СЭТГҮҮЛЧИД БОЛОН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН АНХААРАЛД

img

“Шууд.мн” мэдээллийн сайт, “Шууд” телевиз аливаа мэдээ мэдээллийг нийтэд шуурхай, тэнцвэртэй түгээх зарчмыг баримталж ажилладаг билээ. Бидний үйл явдлын халуун мөрөөр сурвалжилсан, анхдагч эх сурвалжаас авсан мэдээ мэдээлэл нь тухай бүртээ олны хүртээл болсоор ирсэн. Гэтэл зарим хэвлэл мэдээллийн хэрэгсэл манай лого бүхий мэдээллээс эх сурвалж авч дамжуулах, хуулбарлан ашиглах зэргээр зохиогчийн эрхэд ямар нэг байдлаар халдах тохиолдол гаргаж буйд харамсч байна.

Ялангуяа хэвлэл мэдээллийн салбарт  шинээр хөл тавьж буй зарим сайт сэтгүүлзүйн хэм хэмжээ, сэтгүүлчийн ёс зүйг баримталж ажиллахыг нөхөрсгөөр зөвлөж байна. Харин бид  харилцан санал бодлоо солилцож хамтран ажиллахад бэлэн байна. Түүнээс бус 2012 оны УИХ-ын сонгуулийн үеэр тус Вэбсайт болон Телевизийн мэдээ, мэдээлэл, нэвтрүүлгээс хэсэгчлэн оруулах, дурдах, зураг болон дүрсийг ашиглахгүй байхыг анхааруулах нь зүйтэй гэж үзэж байна.

Үүнийг санаатай болон санамсаргүй байдлаар үл тоомсорлож, мэдээллийн Вэбсайт болон Телевизийн бэлтгэсэн нийтлэл, нэвтрүүлгээс зохих зөвшөөрөлгүй ашигласан тохиолдолд хуулийн дагуу шийдвэрлүүлэх арга хэмжээ авахаас өөр аргагүй болохоо мэдэгдье. Нийгэмд үнэн зөв мэдээллийг хурдан шуурхай хүргэх хариуцлагатай ажилдаа амжилт гаргаж, иргэд сонгогчдоо мэдээллээр тэнцвэртэй хангаж ажиллахыг мэргэжил нэгт нөхдөдөө уриалж байна.   “Шууд.мн” вэбсайт, “Шууд” телевиз  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ