Өмнөговийн Засаг дарга сэжигтнээр татагдлаа

img

Орон нутгийн Засаг дарга нар ээлж дараалан АТГ-ын үүд сахих болоод удаж байна. Тэдний сүүлийг мушгиж Өмнөговь аймгийн Засаг дарга Ж.Бадраа албан тушаалын хэргээр шалгагдаж эхэлсэн байна.

Түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150.3 дахь хэсэгт зааснаар буюу “албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад онц их хэмжээний хохирол учруулсан гэх үндэслэлээр буруутгажээ.

Эл хэргийн мөрдөн байцаах ажиллагаа дуусч, нийслэлийн Прокурорын газрын хяналтад ирсэн гэх  мэдээлэл байна.

Н.Түвшин

СЭТГЭГДЭЛ БИЧИХ