ХАА-н тооллого өнөөдөр дуусна
Монгол Улсын хэмжээнд хөдөө аж ахуйн тооллогыг өнгөрөгч тавдугаар сарын 25-ны өдрөөс эхлүүлсэн юм. Үндэсний статистикийн хорооны мэдээллээр одоогоор улсын хэмжээнд тооллого 85 хувьтай байна. Уг тооллогын ажлыг өнөөдрөөр дуусч байна.
Мал аж ахуйн хувьд малын 2011 оны тооллогоор тоологдсон малтай өрхийн 33.0 хувийг түүврийн аргаар сонгон авч мал аж ахуйн тооллогод хамруулсан байна. Манай улс ХАА-н тооллогыг анх удаагаа явуулж байгаа бөгөөд тооллогын үр дүнд хөдөө аж ахуйн салбарын үндсэн үзүүлэлтүүдээс гадна хөдөөгийн хөгжил, байгаль орчин, ус, газар ашиглалт, цөлжилт, загас, ойн аж ахуйн талаархи мэдээллийг бүрдүүлэх зорилгоор явуулжээ.
Олон улсын хэмжээнд ХАА-н тооллогыг НҮБ-ын Хүнс Хөдөө Аж Ахуйн Байгууллага үүсгэн байгуулагдсанаас хойш гишүүн орнуудтайгаа хүнс, хөдөө ажахуйн статистик мэдээллийн хамралт, үнэн зөв байдал, чанарыг дээшлүүлэх тал дээр хамтран ажилласаар ирсэн юм. Тус байгууллагаас ХАА-н тооллогыг 2006-2015 онд явуулах Нэгдсэн Хөтөлбөрийг боловсруулж, улс орнуудыг ХАА-н тооллогыг аль болох 2010 онтой ойролцоо жилүүдэд зохион явуулж, олон улстай зэрэгцүүлүйц ач холбогдол бүхий мэдээллийг цуглуулахыг уриалсан аж.
Н.Түвшин
СЭТГЭГДЭЛ БИЧИХ