
Америкийн нэгэн жүжигчин эмэгтэй Amazon интэрнет-дэлгүүрийн цахим хуудсаас нэг сая ам.доллар нэхэмжилж Сиэтл хотын шүүхэд ханджээ. Жүжигчин эмэгтэйгийн төрсөн он сар өдрийг тус цахим хуудас дээр байрлуулсан тул өөрөө утасдаж, өөрийнхөө тухай мэдээллийг устгахыг хүсчээ. Гэвч одоо хүртэл устгаагүй байгаа нь хувь хүний эрхийг зөрчсөн явдал гэж үзэж байна.
Жүжигчин эмэгтэй 40 нас мөдхөн хүрэх гэж байгаа тул түүнийг дээрх цахим хуудаст тавьсан мэдээллээс болж шинэ ажилд авахгүй байж болох гэнэ. Кино компаниуд түүнд 50 орчим насны эмэгтэйн дүрийг бүтээх санал голцуу тавьдаг нь ийнхүү насаа ил зарлахгүй байхыг эрхэмлэхэд хүргэсэн байна.
Жүжигчин эмэгтэйн нэрийг тодорхой зарлахаас татгалзсан тул хэн гэдэг нь тодорхойгүй байна.
Р.Гэгээ
СЭТГЭГДЭЛ БИЧИХ