
Саяхан завсар нь дуусч, ашиглалтад ороод удаагүй “Выставка” худалдааны төвийн хоёр давхарт цахилгааны гэмтлийн улмаас гал гарсан тухай мэдээллийг бид хүргэсэн.
Яг одоо Нийслэлийн онцгой байдлын газрын шуурхай бүлгийнхэн гал гарсан обьектод ажиллаж байна. Эх сурвалжийн мэдээллээр галын улмаас бэртэж гэмтсэн хүн байхгүй.
Гэхдээ хохирлын хэмжээг тогтоогоогүй байна. Гал гарсан шалтгааныг тодруулахаар галын шинжээчид ажиллаж байгаа аж.
Албанаас авсан мэдээллээр яг одоо галыг бүрэн унтраажээ.
Лангуу түрээслэгч нэгний хэлэхээр уг худалдааны төвд өмнө нь хоёр ч удаа бага хэмжээний гал гарч байсан аж.
Н.Бүжин
СЭТГЭГДЭЛ БИЧИХ