
НҮБ-аас жил бүр зарлаж, хүрээлэн буй орчныг хамгаалах үйлсэд гавьяа байгуулагчдыг шалгаруулдаг “Эх дэлхийн манлайлагчид” шагнал \”Champions of the Earth” award\-ын 2012 оны эзнээр Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийг тодруулж байгаагаа НҮБ албан ёсоор зарлалаа.
НҮБ-ын Хүрээлэн буй орчны хөтөлбөрөөс санал болгож, салбар бүрийн лидерүүдээс санал хураасны үндсэн дээр тодруулдаг уг шагналыг байгаль орчныг хамгаалахад онцгой үүрэг гүйцэтгэж, үр дүнтэй бодлого хэрэгжүүлж, үйл ажиллагаагаараа манлайлсан удирдагчид, нийгмийн зүтгэлтнүүдэд олгодог юм.
У.Жигүүр
СЭТГЭГДЭЛ БИЧИХ